“Өлгий” нисэх буудал нь 1958 оноос эхлэн өнөөдрийг хүртэл иргэд, үйлчлүүлэгчдэд тасралтгүй үйлчилгээ үзүүлж байна. Манай нисэх буудал нь нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2004 оны 06 дугаар сарын 09-ны өдөр нисэх буудлын цогцолбор барилга байгууламж ашиглалтанд орж, цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, нийт талбай нь 838м2, ашигтай талбай 674м2, эзэлхүүн нь 425м3-тэй олон улсын аэровокзал, орох гарах нэг урсгалтай.

2011 оны 09 дүгээр сард “МОН-РОУД” компани нь хөөрч буух хатуу хучилттай зурвасыг ашиглалтад өгсөн. ХБХХ зурвасын урт нь 2850м өргөн нь 30м даац нь 17 тонн болон онгоцны зогсоол нь 120х90 хэмжээтэй дунд оврын 4 онгоцыг хүлээн авах боломжтой.

Баян-Өлгий аймгийн “Өлгий” хотын нисэх буудлын аэродром нь аймгийн төвөөс баруун хойд талд 4.5 км-ийн зайд байрлана. Ил хараагаар нислэг үйлдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *