Онгоц ЯАГААД тэнгэрт цагаан МӨР үлдээдэг вэ?

Тэнгэрт нисэх онгоцны ард үлддэг тэрхүү цагаан үүлэн замыг онгоцны утаа гэж бид хэлдэг боловч, энэ нь утаа биш, харин халуун уур юм.
Нэг хөдөлгүүрт онгоцноос нэг, 2 хөдөлгүүрт онгоцноос 2 гм, 4 хөдөлгүүрт онгоцноос 4 утаан зам үлддэг.
Онгоц ойролцоогоор 10.000 м өндөрт нисэх тэр хэсгийн агаарын температур −30… −40 °C байдаг бол, онгоцны хөдөлгүүрээс халуун уур гарч, тэрхүү хүйтэн агаартай холилддог.
Хүйтэн агаар нь халуун уурыг мөсний жижиг хэлтэрхий болгон хувиргадаг ба энэ нь бидний нүдэнд, онгоц агаарт цагаан зам татуулж байгаагаар харагддаг ажээ.
Тэгэхээр тэнгэрт нисч буй онгоцноос цагаан утаа биш, харин мөсний жижиг, жижиг олон тооны хэлтэрхийнүүд үлдээж байна гэсэн үг юм,
Үүнийг өвөл хүний амнаас уур гардагтай адил үзэгдэл гэж бас хэлж болох ажээ.
Previous article

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *