БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ӨЛГИЙ НИСЭХ БУУДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нисэх буудлын анхны суурь 1958 оны 7 дугаар сарын 25-нд тавигдаж даргаар нь Б.Аюуш ажиллаж байсан ба анхны нислэг Ховд аймгаас АН-2 агаарын хөлгөөр шуудангийн нислэг үйлдэж байжээ.
1962-1963 онд Ан-2 онгоц тус нисэх буудалд байрлаж Улаанбаатар-Өлгийн хооронд зорчигч шуудангийн нислэг үйлдэж АН-2 онгоцны даргаар Лувсан, Д.Даштуан, Б.Баатар нар нисэж байсан.
1963 онд ИЛ-14 онгоцоор, 1974 оноос АН-24 онгоцоор Улаанбаатар-Өлгий хооронд агаарын шугамыг холбох зорчигч, шуудан тээврийн нислэг хийж эхэлсэн.
1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс АН-2 онгоцоор Алтай Дэлүүн, Цэнгэл, толбо, Ногооннуур, Улаанхус, Аксу рашаан сумуудад орон нутгийн зорчигч шуудан, тусгай үүргийн нислэг хийж агаарын шугам, аэродромын багш нисгэгч Цогтсайхан, З.Болат, Х.Жанибек нар нээсэн.
1983 онд АН-2 онгоцоор орон нутгийн шугамын нислэг хийж байхад Алтай, Баяннуур, Цэнгэл, Дэлүүн сумуудад Р-805, Р-311, РСБ-5 холбооны станц Р-809 богино долгионы радио станцууд АБ-1, УД-2 аваарын мотороор үйл ажиллагаа явуулж байсан.
1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий-Алматын хооронд олон улсын агаарын шугам нээгдэж, 1996 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 58 тоот тогтоолоор тус нисэх буудал Олон улсын боомтын статусыг албан ёсоор авсан.
2004 оны 06 дугаар сарын 09-ны өдөр нисэх буудлын цогцолбор барилга байгууламж ашиглалтанд орж, цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, нийт талбай нь 838м2, ашигтай талбай 674м2, эзэлхүүн нь 425м3-тэй олон улсын аэровокзал, орох гарах нэг урсгалтай.
We Are Committed
Aorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore.
