ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

“Наурыз-2025” баярыг тохиолдуулан “Өлгий” нисэх буудлын хамт олон аэродромын аюулгүйн бүс, нисэх буудлын орчин тойрныхоо 29км хүртэлх газарт их цэвэрлэгээ хийв.
Цэвэрлэгээний явцад малын гаралтай сэг зэм, ундааны сав, архины шил, лааз, гялгар уут зэрэг түгээмэл хог хаягдлыг ард иргэд ил задгай хаяж байна.
Ил задгай хог хаях нь нэг талаар орчныг бохирдуулж, ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бол нөгөө талаар малын гаралтай сэг зэм, хог хаягдалд шувуу, мал амьтан цуглаж улмаар Агаарын хөлөгт мөргөлдөх хүний амь нас, эд хөрөнгөөр хохирох өндөр эрсдэлтэй байдаг.
Иймд иргэд дор бүрнээ ухамсарлаж (нисэх буудлын хамгаалагдсан хашааны орчимд) ил задгай ахуйн болон малын гаралтай хог хаягдал, малын сэг зэмийг хаяхгүй байх талаар анхаарахыг уриалж байна.
Тус нисэх буудал нь ойр орчмын хогоо тогтмол цэвэрлэж, цэвэрлэсэн хогийг аймгийн төвлөрсөн хогийн цэгт устгалд оруулж ангилж хаядаг.
2025.03.13

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *